05 апреля 2018, 22:14

Монгол сэсэн үгэ

абын алтан абдар һайхан даа, арадайм уран үгэ һайхан даа…
Сайхан үгээр шинжилж
Уран үгээр хутгалах.
Төрийн сүлд
Түмэн нүдтэй
Улсын сүлд
Уран нүдтэй.
Угалз оёход улаан ногоон ус хэрэгтэй
Уран эрдмийг сурахад оюун ухаан хэрэгтэй.
Улаан мах барагдах
Уран санаа мөнхжих.
Улир шувуу уулын чимэг
Уран бүсгүй гэрийн чимэг.
Унага эхдээ элгэмсэг
Уран уруулдаа тосорхог.
Уран бэрийн зүү утас хайрцаг дотор
Унтамхай бэрийн зүү утас үнсэн дотор.
Уран гавшгай мэхээр гэнэдүүлж явбал аз тэр
Уран бахтай зоригоор мохоож явбал эз тэр.
Уран гоо үгсээс
Учиртай ганц үг.
Уран дархны ухаан автахгүй
Утас зүүний хэрэг мундахгүй.
Уран нь урнаа тоохгүй
Удган нь бөөгөө тоохгүй.
Уран нэг нь үйл оёно
Олдой нэг нь дэн барина.
Уран үг
Усан хоншоор.
Уран үг хэлж
Улаан малгай өмсөх.
Уран үгээр олныг хуурч
Усан бэлгээр лусыг хуурах.
Уран үгээр хуурч
Хий үгээр хэвтүүлэх.
Уран худалчаас
Олдой үнэнч дээр.
Уран хүн ирвэл учиг нэмнэ
Олдой хүн ирвэл үг нэмнэ.
Уран хүн ирвэл учиг нэмнэ
Улцан хүн ирвэл нулимс нэмнэ.
Уран хүн ирвэл учиг нэмнэ
Ухаантай хүн ирвэл арга нэмнэ.
Уран хүн ухаантай
Ухаантай хүн дүйтэй.
Уран хүнтэй утас бүү булаалд
Ухаантай хүнтэй үг бүү булаалд.
Уран хэлээрээ урьж
Урт гараараа даллах.
Уран эмийн хуруувч улаан хайрцагт
Олдой эмийн хуруувч усан ганд.
Ургах нарны дулааныг
Үүлний будан халхална.
Уран цэцэн ухааныг
Уурын мунхаг халхална.
Урин нүдтэйг нь бүү хар
Уран гартайг нь хар.
Усан дуслыг хураавал сав дүүрнэ
Уран үгийг цуглуулбал мэргэн болно.
Усны дуслыг хураавал сав дүүрнэ
Уран үгийг хураавал мэргэн болно.
Усны дуслыг хуримтлуулбал сав дүүрнэ
Уран үгийг хуримтлуулбал мэргэн болно.
Утас ээрч суувал
Уран олдой нь мэдэгдэхгүй.
Уургаар морь барих
Улаан гарын хүч.
Уран сайн явах
Ухаан билгийн хүч.
Ухаантай хүн санадаг
Уран хүн хийдэг.
Ухархайд нь
Уран шувуу өндгөлчих эцэнхий.
Үнэн сайн хүний сэтгэл үл амарна
Уран сайн эмийн гар үл амарна.
Үнэн хэрэг хүчин төгс
Уран хоншоор чадал мөхөс.
Хөдөс оёхыг нь хараагүй бол
Уран гэж бүү магт.
Хөтөл давахыг нь хараагүй бол
Хүлэг гэж бүү магт.
Цэцэн хүний тархи (сэргэлэн)
Уран хүний хуруу (уян).

Уран үгэнд урагдаж
Хорон үгэнд хорсох

Тайлбар: мэхлэгдэх, доромжлуулах

Уран үгээр унтуулж
Усан балингаар гэнэдүүлэх

Тайлбар: мэхлүүлэх, хуурагдах, гэнэдэх

Уран хүн учиг нэмэх
Тэнэг хүн тээг нэмэх

Тайлбар: хүнээ зөв сонгох хэрэгтэй

Уран хэлээрээ урьж
Урт гараараа даллах

Уран хүн

Поделиться:

Автор:

comments powered by HyperComments